МСҮТ-д 1,7 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.08.22-нд нийтлэгдсэн

МСҮТ-д 1,7 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдлээ

Говь-Алтай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь 1963 оноос хойш 50 дахь жилдээ 20-25 мэргэжлээр, жилд дунджаар 800-900 хүүхэд залууст мэргэжил эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагааг эрхэлж байна.

Дээрх хугацаанд тус сургуульд төсөл, хөтөлбөрийн шугамаар томоохон хөрөнгө оруулалт хийгдэж байгаагүй бөгөөд Монголын Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн санхүүжилтээр 1 тэрбум 769 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, сантехник, гагнуур, хүнд машин механизмын операторчины 3 мэргэжлийн дадлагын өрөө, багшийн өрөө, агуулах бүхий дадлагын байрыг иж бүрэн шинэчилж, 6 мэргэжлийн сургалтын иж бүрэн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хамт нийлүүлж мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын таатай орчин бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр орууллаа.

Алтайн ирээдүйн төлөө Америкийн ард түмний халуун сэтгэлийн илэрхийлэл болон хийгдсэн энэхүү хөрөнгө оруулалт нь баруун бүсийн алслагдсан аймгийн хүүхэд залуучуудыг мэргэжилтэй ажилтан болгож бэлтгэх, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлж ажилтай, орлоготой болгоход, аж ахуйн нэгжүүдийн эрэлтэд нийцсэн чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд бодит дэмжлэг боллоо. 

Түүнчлэн 46 багшийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж, тэдний албан ажлын хэрэгцээнд мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, тавилга нийлүүлж, эдийн засгийн тэргүүлэх 7 чиглэлээр 28 мэргэжлийн чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн сурах бичиг болон цахим хичээл бүхий сургалтын хэрэглэгдэхүүнээр хангаж, сургалтын үйл ажиллагаанд ахиц дэвшил гаргалаа.

Дээрх хөрөнгө оруулалтын үр дүнд хүнд машин механизмын операторчны мэргэжилтэй ажилтныг анх удаа өөрийн орон нутагтаа бэлтгэж 63 хүн төгсгөсний 82 хувь нь ажлын байраар ханган ажиллаж байна. Түүнчлэн гагнуурчин, сантехникийн мэргэжил эзэмшин төгсөж байгаа суралцагсдын ур чадвар дээшилснээр ажлын байрны хангалт 22-35 хувиар нэмэгдсэн амжилттай байна.


Эх сурвалж: www.govi-altai.gov.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж