Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат захирамж гаргаж 169 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа худалдаалж үйлчилдэг зөвшөөрлийг хүчингүй болголоо.
Аймгийн Иргэний танхимаас зохион байгуулсан "Архидан согтуурахтай тэмцэх нь” нээлттэй хэлэлцүүлгийн үеэр иргэдийн гаргасан санал хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын 79 дүгээр захирамжаар байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн дээрх аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн хоолны газруудын согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг ирэх есдүгээр сарын нэгнээс эхлэн цуцлалж байгаа ажээ.
Эдгээр үйлчилгээний газруудын зөвхөн согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх үйл ажиллагааг зогсоож байгаа бол харин бусад үйл ажиллагаа нь хэвийн явагдах аж.