Дженнифер Лопез “Америкийн шүтээн”-ийг дахин шүүнэ

Хуучирсан мэдээ: 2013.08.22-нд нийтлэгдсэн

Дженнифер Лопез “Америкийн шүтээн”-ийг дахин шүүнэ

Америкийн алдарт шоу нэвтрүүлэг “Америкийн шүтээн” тун удахгүй ээлжит шинэ дугаараа эхлэх гэж байгаа билээ. Урьдчилсан мэдээгээр шүүгчдийн суудлын нэгийг нэрт дуучин Дженнифер Лопез эзэлжээ. Уг нь өнгөрсөн жил тэрээр нэвтрүүлэгт дахин оролцохгүй гэдгээ мэдэгдэж байсан юм. Гэвч түүнд үнэхээр сонирхолтой санал тавьсан учир дуучин маань татгалзаж чадаагүй гэнэ.Олон хүмүүс Лопезыг 13-р улирлын шүүгчийн суудалд дахин харахыг хүсч байгаа ба үүнд мөнгө хайрлахгүй байгаа аж.

Мөн шүүгчдийн суудалд Дженнифер Лопезтой хамт Австралийн кантри дуучин, жүжигчин Николь Кидманы нөхөр Кит Урбан залрах гэнэ. Харин үлдсэн хоёр шүүгчийн орыг хэн эзлэх нь одоогоор тодорхойгүй байна.

С. ӨЛЗИЙЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж