Э.Ариунтунгалаг хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.08.22-нд нийтлэгдсэн

Э.Ариунтунгалаг хүрэл медаль хүртлээ

БНХАУ-ын Наньжин хотноо Азийн хүүхдийн 2-р их наадам үргэлжилж байна. Өчигдөр тус наадмын охидын 2000 метрийн саадтай гүйлтийн төрөлд өрсөлдсөн Э.Ариунтунгалаг хүрэл медаль хүртэж, Ө.Оюундарь долдугаар байрт шалгарчээ.

Ийн Монголын өсвөрийн тамирчид одоогоор Азийн хүүхдийн 2-р их наадмаас гурван хүрэл медаль хүртээд байна. Өмнө нь жүдо бөхийн төрөлд З.Түшигтөр /эр-55 кг/, Ц.Хулан /эм-52 кг/ нар хүрэл медалийн эзэд болсон билээ.

Азийн хүүхдийн спортын II наадам наймдугаар сарын 24-нд хаалтаа хийнэ. Энэ удаагийн наадамд Азийн 45 орны өсвөрийн тамирчин спортын 16 төрөлд 122 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа бол Монголын баг тамирчид уг наадамд спортын есөн (хөнгөн атлетик, сагсан бөмбөг 3х3, туялзуур сэлэм, ширээний теннис, талбайн теннис, гандбол, хүндийг өргөлт, буудлага, жүдо) төрөлд, 89 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж