Лаборатори сургуулиудын бүртгэл 26-нд дуусна

Хуучирсан мэдээ: 2013.08.22-нд нийтлэгдсэн

Лаборатори сургуулиудын бүртгэл 26-нд дуусна

Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн лаборатори сургуулиудын бүртгэл 08 сарын 26-нд дуусна

-Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуульд суралцах хүсэл сонирхолтой сурагчдыг сонгон шалгаруулах бүртгэл эхлээд байгаа юм байна. Энэ сургуулиудын талаарх тодруулгыг манай уншигчдад хүргэхгүй юү?

-Монгол улсын засгийн газар боловсролын чанарыг олон улсын жишигт хүргэж сайжруулах зорилгоор Кембрижийн олон улсын боловсролын системд нийцүүлэн үндэсний боловсролын шинэчлэлийн ажлыг эхлүүлээд 3 жил болжээ. Уг ажлын хүрээнд Кембрижийн олон улсын хөтөлбөрөөр хичээллэх төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль байгуулах,  ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр стандартыг Кембрижийн хөтөлбөртэй уялдуулан шинэчлэх,  шинэчилсэн хөтөлбөрийг турших үндэсний лаборатори “Шинэ Эрин”, “Шинэ Эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуулиудыг сонгож, тохирцыг шалгах зэрэг олон томоохон ажлууд хийгдэж байгаа.

-Ямар шалгуурыг хангасан сурагчдыг хэд хэдүгээр ангиудад бүртгэж байгаа вэ?

-2012-2013 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургууль /Кембрижийн (CIE) болон Олон улсын бакалавриатын (IB) хөтөлбөрөөр хичээллэж буй сургууль хамаарахгүй/-ийн V, VIII ангийг төгсөж, 2013-2014 оны хичээлийн жилд VI (12 жилийн), VII(11 жилийн), IXангид суралцах сурагч байна. VI (12 жилийн), VII(11 жилийн) ангийн сонгон шалгаруулалтанд оролцох сурагчдын хувьд ерөнхий боловсролын сургуулийн V ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 90 буюу түүнээс дээш байх бол IX ангийн сонгон шалгаруулалтад оролцох сурагчдын хувьд ерөнхий боловсролын сургуулийн VIII ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 80 буюу түүнээс дээш байх шалгуурыг тавьсан байгаа.

-Шалгаруулалтад орох сурагчид ямар ямар хичээлээр, ямар хэлбэрээр шалгалт өгөх вэ?

-VI, VII ангийн сурагчдаас математикийнхичээлээр, IX ангийн сурагчдаас математик болонанглихэлнийшалгалтыг тестээравна. 6, 7-р ангид элсэн суралцах сурагчид30 тест бүхий математик хичээлийн шалгалтыг 60 минутад багтаан, 9-р ангид элсэн суралцах сурагчид40 тест бүхий математик хичээлийн шалгалтыг 80 минутад, 50 тест бүхий англи хэлний хичээлийн шалгалтыг 80 минутад багтаан тус тус өгнө. Шалгалтын материалыг тусгайлан бэлтгэсэн, нууцлал бүхий газар боловсруулж шалгалтын төвд зохих харуул хамгаалалтын дор хүргэнэ. Шалгалтын бодолт, зөв хариуг хариултын хуудсаар дамжуулан авч сонгон шалгаруулах тул сурагчид, эцэг эхчүүд www.eec.mn сайтын архив гэсэн булангаас хариултын хуудасны загварыг татан авч сайтар дадлага хийх нь чухал юм.

-Бүртгэл хэдний өдрийн хүртэл үргэлжилж, хэдний өдөр шалгалт авах бол?

-Бүртгэлийн хугацаа 2013 оны 08 сарын 26-ны 18 цаг хүртэл үргэлжилнэ. Амралтын өдрүүдэд манай мэргэжилтнүүд ажиллаж байгаа тул та бүхэн бүрдүүлбэл зохих материалуудаа цуглуулж өөрсөддөө болоод бүртгэгч мэргэжилтнүүдэд төвөг хүндрэл үзүүлэлгүй бүртгүүлээрэй. Шалгалтыг 2013 оны 08 дугаарсарын 28-ны өдрийн 10:00 цагаасэхлэн зохионбайгуулна. Иймд шалгалтын цагаас өмнө шалгалтын байранд ирсэн байх шаардлагатай. Бүртгүүлсэн сурагчид шалгалтад ирэхдээ бүртгэлийн хуудас, үзэг харандаатай л ирэх бөгөөд ном, дэвтэр ноорог цаас оруулахгүй болохыг анхаараарай. Хаана шалгалт өгөхөө бүртгэлийн хуудас дээрх веб хаягаар орж мэдэх боломж байгаа.

-Шалгалтын агуулга ямар түвшинд боловсруулагдах вэ?

-Хэдийгээр энэ шалгалтын сэдэв даалгаварууд сурагчдын өмнөх ангид судалсан хичээлийн агуулгын хүрээнд баримжаалж зохиогдох боловч уралдаант шалгалт гэдэг утгаараа дунджаас дээгүүр түвшний мэдлэг,   чадвар шаардсан даалгаварууд байхыг үгүйсгэхгүй.

-Засалт, дүн мэдээний талаар тодруулж болох уу? Сурагчдын шалгалтын материалыг яаж засдаг вэ? Багш нар засах уу, эсвэл тусгай машинаар засдаг уу?

-Сурагчид шалгалтын зөв хариуг хариултын хуудас дээр бөглөх тул тусгай засагч машин scantron машин ашиглана. Энэ нь нэг талаар олон шалгуулагчийн материалыг хугацаа алдахгүй үнэн зөв засахаас гадна хөндлөгийн нөлөөг арилгадаг. Иймд бид зөвхөн ЭЕШ гэлтгүй бусад олон зорилтот шалгалтад энэхүү машиныг ашигладаг. Шалгалтын дүн мэдээг 08 сарын 29-ний өдөр www.eec.mn цахим хуудсаар нийтэд мэдээлэх ба шалгалтын бүхий л материалыг мөн өдөр БШУЯ-д хүлээлгэн өгнө.

Жич: Уг шалгалтад бүртгүүлэх сурагчид дараах материалыг бүрдүүлэх бөгөөд шалгалттай холбоотой мэдээллийг Боловсролын Үнэлгээний Төвийн www.eec.mn сайтаас авах юм байна.

Бүрдүүлэх материал:

  1. Суралцахыг дэмжсэн эцэг, эх, асран хамгаалагчийн гаргасан хүсэлт
  2. Төрсний гэрчилгээний хуулбар /Бүртгүүлэхдээ эх хувийг авч ирнэ./
  3. Сурагчийн хувийн хэрэг /Шалгалтын дараа буцааж олгоно./
  4. Сурагчийн одоогийн сурч буйг болон үнэлгээний дунджийг баталгаажуулсан сургуулийн тодорхойлолт
  5. Ерөнхий боловсролын 5 дугаар анги төгссөж, сонгон шалгаруулалтад оролцох сурагчдын тухайд 11 жилийн 5 дугаар анги, 12 жилийн 5 дугаар ангийн аль ангийг төгссөн тухай сургуулийн тодорхойлолт шаардагдана. 
  6. 6 ба 7ангид элсэх сурагчид 15000 төгрөг, 9 ангид элсэн суралцах сурагч 20000 төгрөгийг тус тус Төрийн сан банкны 900015430 тоот дансанд тушаасан баримт авч ирнэ.
  7. Бүртгүүлэхдээ суралцагч өөрийн биеэр ирнэ./
Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж