Бэлтгэн нийлүүлэгчдэд зориулсан семинар эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Бэлтгэн нийлүүлэгчдэд зориулсан семинар эхэллээ

Монголын Мянганы Сорилтын сангийн Худалдан авалтын албанаас хэрэгжүүлж буй Хөрөнгийн эрхийн төслийн үйл ажиллагааны хүрээнд худалдан авалтын үйл ажиллагаанд бэлтгэн нийлүүлэгчдийн оролцоог дэмжих үүднээс дотоодын нийлүүлэгч, гүйцэтгэгч, зөвлөх болон зөвлөх бус үйлчилгээ үзүүлэгчдийн танилцуулга уулзалт өнөөдөр “Континентал” зочид буудлын хурлын танхимд болж байна.

Тус семинарын зорилго нь Мянганы Сорилтын Корпорацийн худалдан авалтын журам, ил тод байдлын зарчим болон тендерийн тухай мэдээллийг оролцогч ханган нийлүүлэгч, гэрээт байгууллага, зөвлөх үйлчилгээний байгууллагуудад хүргэх юм.
Семинарын үеэр тендерт хэрхэн оролцох талаар мэдээлэл өгч тендерийн бичиг баримт бүрдүүлэх, хүлээлгэн өгөх тал дээр гардаг түгээмэл алдаа, дутагдлын талаар оролцогчдод сануулж тэдгээр алдаа дутагдлыг гаргахгүй байх тал дээр зөвлөмж өгөх юм.
Түүнчлэн нэхэмжлэхэд тавих шаардлага болон төлбөрийн нөхцөл, гэрээт ажлуудын холбогдох албан татвараас чөлөөлөгдөх боломж, түүнд тавигдах шаардлагын талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгөх аж.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж