“Таван толгойн” төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

“Таван толгойн” төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ

Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх ажээ. Хэлэлцэх асуудлын жагсаалтад Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Таримал ургамлын үр, сортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ургамал хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд зэрэг олон асуудлыг багтаажээ.  

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж