Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргыг томиллоо

Монголбанкны Хяналтын зөвлөлийн өмнөх бүрэлдэхүүний зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд шинэ бүрэлдэхүүнийг томиллоо. Гишүүдийн 80 хувийн саналаар Ж.Ядамсүрэнг Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар томиллоо. Тэрбээр СЕХ-ны даргаар нэг үе ажиллаж байсан билээ. Мөн Ж.Үнэнбат, Я.Эрхэмбаяр, Х.Ганбаатар, Ч.Энхбаатар, Д.Нямаа, Д.Моломжамц  нарыг Хяналтын зөвлөлийн гишүүнээр томилсон юм. Хяналтын зөвлөлийн өмнөх бүрэлдэхүүнд ажиллаж байсан Д.Нямаа, Ж.Үнэнбат, Ч.Энхбаатар, Д.Моломжамц  нарыг улираан томилж байгаа нь энэ юм. Томилгоо 11.25 цагт дууслаа.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж