Ундаа, жүүс хамгийн их калори агуулдаг

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Ундаа, жүүс хамгийн их калори агуулдаг

Илүүдэл жинг арилгаж, биеийн эрүүл мэндийг  ерөнхийд нь сайжруулж,
амьдрах хугацааг уртасгаж, эсрэг хүйсийнхнийхээ анхаарлыг татах мөнхийн
гоо сайхан бэлэглэх шидэт ундаа бий.  Дасгал хөдөлгөөн хийж, хоолны дэглэм барилгүй  жингээ хасахыг хүсвэл уг шидэт ундаанаас хүссэн хэмжээгээрээ л ууж болно. Тэр шидэт ундаа юу вэ гэж үү ? Энэ бол цэвэр ус. Үнэн гэж үү?
Гарцаагүй үнэн. Танд усыг жин хасахад нөлөөлдөг гэх чихэртэй үрэлтэй холих ч хэрэггүй. Үнэндээ усыг ямар нэг ундааны зүйлтэй холихгүй уух тусмаа илүү жин хасна. Бас мөнгөө ч хэмнэх болно. Бид танд хоолны дэглэм барилгүйгээр жингээ хасахын тулд ууж болох болохгүй ундааг зөвлөж байна. Итгэмээргүй богино хугацаанд та жингээ хасаж зуны хүссэн хувцсаа өмсөх боломжтой болно.  

Эхний алхам:

Содатай ус, мөстэй цайнаас татгалз. Америкийн хоолны эрүүл ахуйн хяналтын үндэсний төвөөс хамгийн их калоритой хүнсний бүтээгдэхүүний жагсаатыг гаргажээ.  143 нэр төрлийн бүтээгдэхүүнээс дээж авахад нийт калорын ихэнх хувь нь хүнсний бүтээгдэхүүнд биш ундаанд байдаг нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл содатай ус 7.1 калоритой байхад хүнсний ногоонд 6.5, загас тахианы маханд 5.7  калори байдаг аж. Судлаачдын таамаглаж буйгаар хэрэв та өдөрт дунджаар 2.500 калори хоол хүнснээс авдаг бол содатай усыг хассанаар авч буй калорийн хэмжээг 2.325 хүртэл бууруулж жилд 0.7 кг жин хасах боломж байгаа юм. Судлаачдын анхааруулж буй өөр нэг зүйл бол витаминыг устай хольж ууснаас үрэлээр нь идэх нь дээр байдаг гэнэ.

Дараагийн алхам:  Өдөрт 8 аяга ус уу.  

Ус үнэхээр ер бусын хүчийг өөртөө агуулдаг. Бүтэн 12 сарын турш  хоолны дэглэм барьсан 173 хэт таргалалттай эмэгтэйчүүдийн дунд явуулсан судалгаагаар тэд бүгд жингээ тодорхой хэмжээгээр хассан боловч ус ихээр ууж байсан эмэгтэйчүүд илүү жин хассан байжээ. Өдөрт нэг литр буюу дунджаар 4.5 аяга ус уухад хүн жилд  2.5 кг жин хасах боломжтой болох гэнэ.

Ютагын их сургуулийн эрдэмтэд хамгийн их ус уудаг хүмүүсийн бодисын солилцоо сайн байдгийг нотолжээ.  Өдөрт дор хаяж 4, 8, 12 аяга ус уудаг хүмүүсийг харьцуулахад  8 аяга ус уудаг хүний энергийн хэмжээ, анхаарал төвлөрөлт нь 4 аяга уудаг хүмүүсээс  илүү байгаа нь ажиглагдсан байна.
Хэрэв та жингээ хасах арга хайж байгаа бол хоолны дэглэм үр дүнгийн тал хувь л болно. Нөгөө тал хувь нь таны уух зүйлээс шалтгаална гэдгийг санаарай.
Сүүлчийн алхам:  Өдөрт нэг, хоёр, гурван  аяга тараг уу.
Хэрэв та дуртай бол таргандаа мөс, жимс холиод уувал бүр янзтай болно. Жин хасах бас нэг арга юм шүү.
Үүнд хэд хэдэн шалтгаан бий.  Үүнийг хийхэд их цаг орохгүй учираас та маш амархан аргаар өл дарна. Тараг бусад төрлийн шингэн ундаатай харьцуулахад маш бага калори  агуулдаг юм.

Жүүснээс татгалз.

Жимсний шүүс шиг харагддаг, амттай хүүхдийн ундаанууд үнэн хэрэгтээ 95 хувийн ус, амт оруулагч сироп юм шүү дээ.  100 хувийн жимсний шүүсэнд ч өөрийн түүзх бий. Үүнд бүр ч аюултай найрлага орсон байдаг. Хэрэв та өдөрт нэг  ийм жүүс уудаг бол  үүнийг уухаа болиход жилд 8 кг жин хасна гэдгийг сана.

Кофетэй ундаа биш, жинхэнэ кофе уу.
Цэвэр кофен ердөө 63 калори агуулдаг байхад кофены амт оруулсан ундаа цайнд 239 калори байдаг байна. Та амттай, зөөлөн кофенд дуртай бол үүнийгээ жинхэнэ кофегоор орлуулахад өдөрт 176 калори хасах юм.  
Та зөвхөн уух ундаанаасаа эхлэн буруу зуршлаа гээж чадвал жилд 40 кг жин хасаж чадна. Ууж буй зүйлдээ анхаарал тавьж илүүдэл жингээсээ салах хамгийн энгийн 5 аргыг бид танд хүргэлээ.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж