
Мөн Боловсрол Шинжлэх Ухааны Яамнаас зөвшөөрснөөр “Их шаглаа”, “Энхзүр”, “Батзүү” ХХК-ний дүрэмт хувцасны загварыг энэ хичээлийн жилд нэг жилийн хугацааны үйлчлэлтэйгээр хувилбарт загвараар сонгож зэрэгцүүлэн хэрэгжүүлэхээр болсон. Өөрөөр хэлбэл дээрх 3 компаний өмнө нь худалдаж авсан дүрэмт хувцсыг энэ жилдээ өмсөхийг зөвшөөрч, Харин ирэх жил орон даяар бүх сурагчид шинэ хувцсаараа жигдэрнэ гэсэн үг.
“Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас” захиалсан 10 сургуулийн 9243 сурагч хэрэглэхээр судалгаа гарсны дагуу 7-р сарын 18-ны өдөр “Эрд сүлжээ” ХХК, Боловсролын газар, сургуулиуд гурвалсан гэрээ байгуулжээ.
Тиймээс уг гэрээний дагуу
1-3 дугаар ангийн сурагчдын дүрэмт хувцсыг 8 сарын 25-нд
4-5 дугаар ангийн сурагчдын дүрэмт хувцсыг 9 сарын 10-нд
6-9 дүгээр ангийн сурагчдын дүрэмт хувцсыг 10 сарын 15-нд
10-11 дүгээр ангийн сурагчдын дүрэмт хувцсыг 10 сарын 30-нд багтаан сурагчдад хүлээлгэн өгөх юм байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ тухайн сургуулийн нийгмийн ажилтан болон ангийн багшаар нь дамжуулан дүрэмт хувцсаа авах нь ээ.