Шинэ залуу боловсон хүчнээр бүл нэмлээ

Хуучирсан мэдээ: 2013.08.21-нд нийтлэгдсэн

Шинэ залуу боловсон хүчнээр бүл нэмлээ

Дархан-Уул аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс шинэ залуу боловсон хүчнээр бүл нэмлээ

Их дээд сургууль төгссөн хэн бүр мэргэжлээрээ ажиллаад байх боломж тэр бүр олдоод байдаггүй. Тэр тусмаа улсын байгууллагад ажиллаж төрийн албан хаагч болно гэдэг бол өндөр даваа. Их сургуулиа төгсөөд удаагүй 9-н залуу боловсон хүчин төрийн албан хаагчын шалгалтанд тэнцэж аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэсд орж ажлын анхны гараагаа амжилттай эхлүүллээ.

Дархан-Уул аймгийн Нийгмийн халамж үйлчлгээний хэлтэс аймгийн төрийн албаны салбар зөвлөлд хүсэлт гаргасны дагуу төрийн албанд ажилд орох хүсэлтэй иргэдийн шалгалт явуулжээ. Шалгуулагчдаас тэнцсэн 9 хүнийг ажилд авах тушаал албан ёсоор гарч ажлаа 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан байна гэж Дархан-Уул аймгаас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж