түр солихоор шийдсэн тухай мэдээлэл цацагдаж эхэллээ.
Энэ сарын 26-нд
эхлэх “Америкийн нээлттэй тэмцээн”-ий үеэр Шарапова өөрийн чихрийн
брэндийн реклам хийх үүднээс Шугарпова овогтой болох гэнэ. Sugarpova
гэсэн нь Оросын хамгийн нэртэй теннисчин бүсгүйн чихрийн
бизнесийн брэндийн нэр юм.
Оросын теннисчин бүсгүй овгоо түр солихоор АНУ-ын Флорида мужийн дээд шүүхэд хандсан гэж "Р-Спорт" сайтад мэдээлсэн байна.
Мөн
тэрээр тэмцээний зохион байгуулагчдаас зөвшөөрөл авах ёстой. “Америкийн
нээлттэй тэмцээний дараа Шарапова дахиад л хуучин овгоо авах ажээ. “US
Open” тэмцээн наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 6-ны хооронд
АНУ-ын Нью-Йорк хотноо явагдана. Шарапова “Америкийн нээлттэй
тэмцээн”-нд 2006 онд түрүүлж байсан байна.