Хүний амь хохироосон хэрэг нэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Хүний амь хохироосон хэрэг нэг гарчээ

Нийслэлийн цагдаагийн харьяа байгууллагуудад өчигдрийн байдлаар иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай 435 дуудлага иржээ. Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад, гэмт хэргийн шинжтэй 44 үйлдэл бүртгэгдсэн байна. Эдгээрээс хүний амь хохироосон нэг, бусдын биед гэмтэл учруулсан нэг, танхайн долоо, хулгайн зургаа, булаалтын нэг, тээврийн хэрэгслийн зөрчил 25 гарсан нь тогтоогдсон ба хэргийг холбогдох байгууллагынхан шалгаж байна.

П.Дэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж