
Нийслэлийн зарим дүүргүүдэд халуун ус тасарсан тухай мэдээллийн дагуу “Дулааны шугам сүлжээ” ХХК-ийн холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа. Эх сурвалжийн мэдээлснээр “ДЦС-4” компани засварын ажилтай холбоотойгоор өнөөдөр өглөөнөөс буюу наймдугаар сарын 21-нээс 22-ны оройн 22.00 цаг хүртэл 0 зогсолт хийж байгаа тул энэ хугацаанд “ДЦС 3” компаниас хотын төв хэсгийн хэрэглэгчдийн усыг хангаж байгаа. Хотын төв бүхэлдээ халуун ус тасалдсан зүйл байхгүй. Маргааш 22.00 цагт “ДЦС-4” компанийн 0 зогсолт дуусна” гэлээ.
Б.ЭНХ