Сонсголын бэрхшээлтэй иргэдийн хөлбөмбөгийн холбооноос энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх баасан гаригт зохион байгуулахаар болсон байна.
3 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд нийслэлийн эрэгтэй зургаан баг өрсөлдөх бөгөөд 43-р сургуулийн хөлбөмбөгийн талбайд болох аж. Тэмцээн наймдугаар сарын 23-ны өдрийн 09.00-17.00 цагийн хооронд болно.
Дашрамд дуулгахад, Болгарын Софи хотноо долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 04-ны хооронд зуны ХXII дахь Дифлимп буюу Чимээгүй олимпийн наадамд манай улсаас зургаан төрөлд 32 тамирчин оролцсоноос жүдо, чөлөөт бөхийн төрлөөс нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, 67 орноос 39-р байр эзэлсэн амжилтыг үзүүлсэн.
Ч.БОЛ