Дуучин Д.Болдын ”Bold unplugged night” амьд тоглолт үргэлжилж байна. Тэрээр эхний тоглолтоо наймдугаар сарын 16-нд “Vegas” клубт хийсэн бол энэ долоо хоногт хоёр өдрийн амьд тоглолт хийхээр төлөвлөжээ.
Наймдугаар сарын 23. Энэ өдөр дуучин Д.Болд “Сentro Club”-д 20.00 цагаас амьд хөгжимтэй партид фэнүүдтэйгээ уулзаж, уран бүтээлээрээ бэлэг барина.
Наймдугаар сарын 24. Харин энэ өдөр тэрээр “Corporate” зочид буудлын “View lounge”-д ”Bold unplugged night” тоглолтоо үргэлжлүүлэх ажээ. Тоглолт мөн 20.00 цагаас эхэлнэ. Тоглолтын тасалбар тус бүр нь 30 мянган төгрөг бөгөөд тухайн өдрийн тоглолт болох газраас шууд худалдан авах боломжтой.
Э.ТЭКҮ