
Нэрт жүжгийн зохиолч Ntozake Shange-н бүтээл “For Colored Girls Who Have Considered Suicide When the Rainbow Is Enuf” нэртэй кино анх 1975 онд дэлгэцэнд гарч шуугиан дэгдээж байсан. Харин энэхүү бүтээлийг найруулагч Tyler Perry шинэчлэн найруулж, гол дүрд нь дуучин Mariah Carey тоглохоор болоод байсан. Харин дуучин бүсгүй жирэмсэн болсон учраас кино зураг авалт эхлэхээс долоо хоногийн өмнө уг кинонд тоглох боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Үүний дараа найруулагч Tyler Perry гол дүрийн жүжигчнээрээ Thandie Newton-ыг сонгохоор болсон байна.
Н.Наран