Хуучирсан мэдээ: 2013.08.21-нд нийтлэгдсэн

via Erdenezuu Monastery Baasansuren


Та аав ээжтэйгээ, ах эгчтэйгээ, дотны хэн нэгэнтэйгээ нэг л сайн ойлголцох эвээ
олохгүй юу бодож санаж явдагаа, хоорондын харьцааныхаа тухай ч юм уу зүрхнийхээ
үгийг хэлэх гэхээр сураагүй болохоор нүүр халуун нэг л эвгүй байдаг уу? Нүдийг
нь харж байгаад хэлэх гэхээр хэл ам чинь эвлэхгүй бодож санаснаа бүрэн
илэрхийлж чадахгүй байдаг уу? Үүнээсээ болоод юу санаж бодож явдагаа хэлж
чадахгүй хойш тавиад л явж байгаа юм биш биз? Хэрэв тийм бол хамгийн зөв арга
бол цаас үзэг аваад зүрхнийхээ үгийг бүрэн дүүрэн цаасан дээр хичээн буулгаад
өөрөө юмуу өөр хэн нэгнээр дамжуулан та ганцаараа байхдаа үүнийг уншаарай гэж
хэлээд тэр хүндээ өгөөд нэг үзээрэй. Чиний хэлэх гэсэн үгийг чинь бүрэн ойлгох
боломжыг захидал олгох болно шүү. Үүний дараа та хоёрын харьцаа илүү дотно
болсон байж ч магадгүй шүү. Та ичилгүй залхууралгүй хэрэгжүүлж үзээрэй. Зүрхний
хамгийн сайн зуучийн нэг бол захидал юм шүү.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж