Мото спортын аварга Морин даваад тодорно

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Мото спортын аварга Морин даваад тодорно

Монголд авто тээврийн байгууллага үүсч хөгжсөний 58 жилийн ойг тохиолдуулан МАМСХ, ТСТ, НБТСХ-ноос мотоциклийн бартаат замын хотын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 13-нд Морин даваад явуулахаар болжээ. Уралдаан 85сс, 125сс, 350сс-ийн ангиллаар болох юм. Тус уралдааныг “Нимонс” компани ивээн тэтгэх аж. Дашрамд дурьдахад, мото спортын тамирчид энэ сарын 21-нд улсын аварга шалгаруулах тэмцээн, ирэх сарын 4-нд ОХУ-ын Ангарск хотноо болох Зодиакийн цомын төлөө өрсөлдөх юм байна.
 
Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж