![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2013/8/d21a5b7b5c5f1dd9/d73bd71c237ceb83original.jpg)
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр эм ханган нийлүүлэх, эм зүйн салбарт амжилттай ажиллаж буй зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа. Тухайлбал, “Мөнхийнтун” ХХК-ийн захирал Ц.Алтанцэцэгийг салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одонгоор, тус байгууллагын нягтлан бодогч Ц.Санжаасүрэн болон “Мөнхийн тун” ХХК-ийн Дархан салбарын эм найруулагч Т.Дашзэвэг нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”- аар тус тус шагнасан байна. Эрүүл мэндийн сайд Н.Удвалтөрийн дээд одон медаль хүртсэн хүмүүст хандаж “Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, чанарыг баталгаа хангасан эм, эмнэлгийн хэрэгслээр хүн ам, эрүүл мэндийн байгууллагуудад үйлчилж байдагт туйлын талархалтай ханддаг гэдгээ илэрхийлье. Төр засагт хөдөлмөрөө үнэлүүлж, төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасан та бүхэнд баяр хүргэж, ажлын амжилтыг хүсэн ерөөе” хэмээн хэлсэн юм.
У.БОЛОР