Цэцэрлэгийн хүртээмж 66 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2013.08.21-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн хүртээмж 66 хувьтай байна

Боловсрол Соёл Шинжлэх ухааны яамны сайд 2015 он гэхэд цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг нэг тийш нь шийдчихсэн байх болно гэдгээ хэллээ. Энэ хичээлийн жилийн хувьд хүртээмж 66 хувьтай байгаа аж. Улаанбаатар хотод цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн өмчийн 25 цэцэрлэгт 32 бүлгийг нэмж байгуулж цэцэрлэгийн хүчин чадлыг 1120-оор нэмэгдүүлжээ.

Мөн цэцэрлэг нээх хүсэлтэй хувийн хэвшлийнхэнийг дэмжиж зөвшөөрөл олгох ажлыг шуурхай, чирэгдэлгүйгээр зохион байгуулахыг үүрэг болгосон байна. Өнгөрсөн жилд нийслэлд төрийн өмчийн бус 166 цэцэрлэг ажиллаж байсан бол одоогийн байдлаар 62 цэцэрлэгт шинээр зөвшөөрөл олгосноор хүчин чадлыг 3580 хүүхдээр нэмэгдүүлсэн байна.

Мөн сургууль цэцэрлэгийн хомсдлыг арилгаж, хүрэлцээг хэвийн болгох талаар нийслэлд 89 байршилд цэцэрлэг бага сургуулийн цогцолбор барих шийдвэрийг Засгийн газраас энэ долдугаар сард гаргасан бөгөөд эдгээр цэцэрлэг, сургуулийн барилгыг барих ажлыг яаралтай эхлүүлэхээр Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтран ажиллаж байгаа гэнэ. Түүнчлэн нөхцөл нь сургалтын үйл ажиллагаа явуулахад эрсдэлтэй, аюултай болсон 26, 47, 57, 146, 10, 18 дугаар цэцэрлэгийн барилгыг нурааж, барих ажлыг энэ есдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж