Монголын жиу жицугийн холбооны баг тамирчид наймдугаар сарын 17-18-ны өдрүүдэд АНУ-ын Чикаго хотноо болсон жиу жицу бөхийн “Chicago open” тэмцээнд амжилттай оролцоод иржээ.
Тэмцээний 64 кг-ын жинд барилдсан “Гурван шүтээн” компанийн тамирчин Б.Буяндэлгэр, 70 кг-ын жинд барилдсан, “Женко” клубын тамирчин М.Нямжаргал нар алтан медаль хүртсэн бол 74 кг-д өрсөлдсөн, “Алдар” спорт хорооны тамирчин С.Энхзаяа хүрэл медаль тус тус хүртлээ. Өмнө нь манай тамирчид тус тэмцээнд 2010 онд анх оролцож, Г.Дашдаваа, Б.Мягмардорж нар аваргын алтан медаль хүртэж байсан юм.
Монголын жиу жицу бөхийн тамирчид аравдугаар сарын 3-5-нд АНУ-д болох мастеруудын Дэлхийн аварга, аравдугаар сарын 27-28-нд Японд болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна.
Б.БИЛЭГ