“Хавдрын эсрэг үндэсний аян” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.08.21-нд нийтлэгдсэн

“Хавдрын эсрэг үндэсний аян” эхэллээ

“Хавдрын эсрэг үндэсний аян-2013” Дорнод аймгаас эхэллээ

Хүн
амын нас баралтын хоёр дахь том шалтгаан болоод байгаа хорт хавдартай
тэмцэх, хорт хавдрын талаарх ойлголтыг иргэддээ өгөх зорилгоор улс орон
даяар хэрэгжиж байгаа хөтөлбөр бол ХААН Банкны “Хавдрын эсрэг үндэсний
аян” билээ. Хавдрын өвчлөл ихтэй 8 аймагт хэрэгжихээр болсон тус аян
Дорнод аймгаас эхэллээ. 8 сарын 18-нд Дорнод аймгийн  БОЭТ-ийн гадаа
талбайд хийсэн “Хавдрын эсрэг үндэсний аян”-нд ХААН Банкны Өмнөд бүсийн
иргэдийн банкны захирал Д.Энхбаатар, ХСҮТ-ийн нарын баг, аймгийн
удирдлагууд мөн нутгийн иргэд оролцсон юм. Дорнод аймагт ажиллаж байгаа
баг бүрэлдэхүүнүүд иргэдэд хавдраас урьдчилан сэргийлэх мэдээлэл,
сургалт хийх, хавдрыг эрт үед нь илрүүлэх үзлэгийг эрсдэлт бүлгийн хүн
амд зохион байгуулах, зарим төрлийн мэс засал хийх, эмч эрүүл мэндийн
мэргэжилтнүүд болон ХААН Банкны сайн дурын ажилтнуудад сургалт зохион
байгуулах зэрэг ажлуудыг газар дээр нь хийж гүйцэтгэж байна. Дорнод
аймагт 8 хоног ажиллах баг бүрэлдэхүүний дараагийн аймаг Хэнтий аймаг юм
байна.



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж