
Өвлийн улирал хаяанд ирсэн байгаа энэ өдрүүдэд нийслэлийн дулааны хангамж, өвөлжилтийн бэлтгэлийг хангаж буй. Улаанбаатар хотын дулаан хангамж өвлийн ид ачааллын үед нийт хэрэглээг даах боломжгүй болж, дулаан хангамж доголдоход хүрээд байгаа аж. Тиймээс нийслэлийн дулаан хангамжийн хэвийн, найдвартай ажиллагааг хангахын тулд шинээр баригдсан болон баригдаж байгаа дараах барилгуудад төвлөрсөн дулаанд холбогдох техникийн нөхцлийн зөвшөөрөл олгох боломжгүй барилгуудын жагсаалтыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-аас гаргажээ.
Нийт есөн дүүргийн 98 барилгад дулаанаар хангах зөвшөөрөл өгөх боломжгүй болсон бөгөөд үүнд ашиглалтад орох барилгууд ч мөн байгаа юм байна. Хан-Уул дүүрэгт 22, Баянгол дүүрэгт 27, Сонгинохайрхан дүүрэгт 26, Сүхбаатар дүүрэгт 21 барилга тус тус байгаа юм байна.
Төвлөрсөн дулаанд холбогдох техникийн нөхцлийн зөвшөөрөлгүй барилгуудыг ЭНД дарж үзнэ үү.
Ш.ЧИМЭГ