Зөвлөлдөх уулзалт үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Зөвлөлдөх уулзалт үргэлжилж байна

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, МУИС хамтран зохион байгуулж буй “Хүн ам зүйн цонхны үе ба хөгжлийн бодлогын зарим асуудлууд” сэдэвтэй үндэсний зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд үргэлжилж байна.

Монгол Улсад 2008 оноос хөдөлмөрийн насны хүн амын тоо хамгийн их болсон “цонхны” гэгддэг үе эхэлж, 2025-2030 он хүртэл үргэлжлэх нь хүн амын дундаж наслалт нэмэгдэхийн зэрэгцээ төрөлт буурч, хүн амын өсөлт удааширсан зэрэг шалтгаантай холбоотой ажээ. Энэхүү үеийг улс орны хөгжилд хэрхэн ашиглах талаар хэлэлцэж байна. Үндэсний зөвлөлдөх уулзалт өнөөдөр өндөрлөнө.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж