402 мянган га-гаас ургац хураана

Хуучирсан мэдээ: 2013.08.21-нд нийтлэгдсэн

402 мянган га-гаас ургац хураана

Энэ жил Монгол Улс нийтдээ 402 мянган га талбайгаас ургац хураан авна. Ургац хураах энэхүү ажилд нийт 1100 гаруй үр тариа хураах комбайн, 570 гаруй жатка, 220 гаруй үтрэм, 670 гаруй үтрэмийн техник, 120 гаруй төмсний ухагч, төмс хураах комбайн ажиллах ба техникийн бэлэн байдал 85 хувьтай байна гэж ҮХААЯ-наас мэдээлж байна.

2013 оны наймдугаар сарын 20-ны өдрийн байдлаар үр тарианы таримлын 80 орчим хувь нь аарцан болцтой, 20 хувь нь сүүн болцын сүүлч үедээ ороод байна. Төмс, хүнсний ногооны хувьд түүвэр хураалт болон эртийн ургац хураалт үргэлжилж байна. Манай улс нийт 461 мянган тонн элеватор, агуулахын багтаамжтай.

Үр тарианы чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд 200 гаруй мянган тонн багтаамжтай агуулахуудтай бөгөөд үүний 50 хувь нь чанарын шаардлага хангаж байгаа юм.

Төмс, хүнсний ногоо хадгалах 173,6 мянган тонн багтаамжтай зооринд ургацаа хадгалах гэнэ. Зоорийн чанарыг сайжруулахаар ажиллаж байгаа юм.

Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоо борлуулах худалдааны цэгүүдээр долоон аймгийн 18 сумын 300 гаруй ногоочид нэгдэн, 107 лангуунд борлуулалтаа хийж байна. Нийслэлийн дүүргүүд салбар худалдааны павильонуудыг энэ долоо хоногт багтаан байршуулж ажиллуулна. Бороо үргэлжлэн орсноос хураалт жигдэрч чадахгүй хүндрэл учруулж байгааг албаныхан хэлж байна.

Улсын ургацын комиссыг наймдугаар сарын 26-нд хуралдуулж ургацын балансыг танилцуулж, ургац хураалтын ажлыг богино хугацаанд эрчимтэй зохион байгуулах Тээвэр, шатахуун, зам засвар, хүн хүч, сэлбэг хэрэгслэл, ургац хүлээн авах зэрэг чухал ажлуудын  
талаар хэлэлцүүлнэ.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж