900 мянган иргэн боловсрол эзэмшинэ

Хуучирсан мэдээ: 2013.08.21-нд нийтлэгдсэн

900 мянган иргэн боловсрол эзэмшинэ

Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр болон яамны албаныханы хамтаар 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн талаар болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл хийлээ.

Сургуулийн өмнөх боловсролын хувьд энэ хичээлийн жилд 191815 хүүхэд суралцах бөгөөд үүнээс 134763 нь төрийн өмчийн цэцэрлэгт, 25438 нь хувийн өмчийн цэцэрлэгт хамрагдахаар болжээ.

Ерөнхий боловсролын сургуульд 504233 сурагч суралцах бол, дээд боловсрол эзэмшихээр 99 их, дээд сургуульд 175,591 суралцагч бүртгүүлсэн байна.

Ийнхүү сургуулийн өмнөх болоод ерөнхий боловсрол, дээд боловсрол, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн, хувилбарт сургалтанд хамрагдсдын тоог нэгтгэвэл бараг 900 мянгаад иргэн суралцаж буй аж.

Сайд Л.Гантөмөр сурах бичгийн хангамж, үнэ, дүрэмт хувцасны ханган нийлүүлэлт, боловсролын салбарын барилга угсралт, засварын ажлын мэдээлэл, яамнаас хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд, цэцэрлэг сургуулийн хангамжийн талаар мэдээлэл хийсэн бөгөөд танилцуулга бүрийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж