Sandra хамтран тоглогчоо солихгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Sandra хамтран тоглогчоо солихгүй

Үзэгчдээс болон кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан “The Proposal”
кинонд хамтран тоглосон Sandra Bullock, Ryan Reynolds нар дахин шинэ
кинонд хамтран тоглохоор болжээ. “Most Wanted” нэртэй энэхүү шинэ киног
“Universal” кино компани хийхээр болсон ба киноны зохиолыг нэг сая
ам.доллараар худалдан авсан хэмээн хэвлэлүүдэд бичсэн байна. Мөн энэхүү
киног “The Proposal” киног найруулсан нэрт Anne Fletcher найрулахаар
болсон байна. Ийнхүү хүчирхэг гурвал шинэ бүтээл дээр дахин хамтарч
ажиллахаар болсон байна.
Энэ кино нь Sandra-гийн хувьд гэр бүлийн
асуудалд орсноос хойш кино урлагтаа эргэн ирж буй анхны бүтээл нь юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж