Герман “Opel”-д туслахаас татгалзлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Герман “Opel”-д туслахаас татгалзлаа

Германы эдийн засгийн сайд Райнер Бруедерле автомашин үйлдвэрлэгч АНУ-ын “General Motors” компани өөрийн Европ дахь “Opel” салбарт тусламж хүссэнийг татгалзсан байна. “Opel” компани Германы засгийн газраас нэг тэрбум еврогийн зээлийн баталгаа хүссэн байна. Уг зээлийн баталгааг ашиглан “General Motors” компани “Opel” компанид бүтцийн өөрчлөлт хийнэ гэж тайлбарласан байна. Хэдийгээр өмнө нь АНУ-ын засгийн газраас авсан зээлээ эргүүлэн төлсөн хэдий ч “General Motors” компани тусламж хүссэнд зарим Германы улс төрчид ундууцаж байна.

Яагаад тусламжийн тухай асуудал нь дэмжигдээгүйг ойлгохгүй байна “Ийм удаан хугацаанд бидэнд найдлага төрүүлж, маш олон хороогоор оруулж хэлэлцүүлээд, хэдэн зуун асуулт асуучихаад дараа нь ийм тодорхойгүй буюу эсрэг шийдвэр гаргасанд General Motors болон Opel компанид ажиллаж буй бид маш их сэтгэл дундуур байна” гэж “Opel” компанийн гүйцэтгэх захирал Ник Рейлли мэдэгдсэн байна.

“General Motors” компани өнгөрсөн оны долоодугаар сард дампуурлын хамгаалалтаас гарч, энэ оны тавдугаар сард эхний улиралд ашигтай ажилласан тайлан гаргасан нь сүүлийн гурван жил дэхь анхны ашигтай ажилласан тайлан болж байгаа юм. Тус компани АНУ болон Канадын засгийн газраас 8.1 тэрбум ам.долларын зээл авснаа эргүүлж төлсөн.

“Opel” компани Германд 24,000 хүнийг ажлын байраар хангадаг бөгөөд “Insignias”, “Astras”, “Corsas” гэсэн загваруудыг дөрвөн үйлдвэрт угсардаг. “General Motors” компани “Opel” компанид өөрчлөлт хийхэд 1.9 тэрбум евро зарцуулах хэрэгтэй байгаа гэж байгаа ч 1.8 тэрбум еврогийн зээлийг Европын бусад орнуудын засгийн газраас, 1.1 тэрбум еврогийн зээлийг Германы засгийн газраас хүсэж байгаа юм. “General Motors” компанийн захирал ноён Рейлли “Их Британи болон Испанийн засгийн газрууд бидэнд санхүүгийн хувьд туслах боломжтой талаар мэдэгдсэн. Энэ асуудлаар бид цаашид хөөцөлдөх болно” гэж мэдэгдсэн байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж