Афганистаны Кабул хотод өнөөдөр олон улсын хэмжээнд гудамжны хөлбөмбөгийн тэмцээнийг сүүлийн арван жилд анх удаа зохиохоор болжээ. Тус тэмцээнд Афганистаны шигшээ баг Пакистаны багтай нөхөрсөг тоглолт хийх гэнэ. Хамгийн сүүлд хоёр улсын баг 1977 онд Кабул хотод тоглож байжээ. Тоглолтын бүх тасалбар аль хэдийн зарагдсан байна. Тоглолт 6000 үзэгчийн суудалтай талбайд өндөржүүлсэн аюулгүй байдлын дор болох юм. Тоглолтыг ойролцоогоор сая гаруй үзэгч зурагтаараа үзнэ гэж тооцоолсон байна.
С.ӨЛЗИЙЖАРГАЛ