Хамгийн бийлэгжүү нь Жизель Бюндхен

Хуучирсан мэдээ: 2013.08.20-нд нийтлэгдсэн

Хамгийн бийлэгжүү нь Жизель Бюндхен

“Forbes” сэтгүүлээс жил бүр уламжлал болгон зарладаг дэлхийн хамгийн өндөр орлоготой загварын ертөнцийн хатагтай нар тодорчээ. Энэ удаагийн жагсаалтыг Бразилын нэрт модель Жизель Бюндхен сүүлийн нэг жил 42 сая ам.долларын ашиг орлого олсноор тэргүүлсэн байна. Жизель шилдгүүдийг тэргүүлснээр долоо дахь жилээ ийнхүү хамгийн өндөр орлоготой загвар өмсөгч гэдгээ дахин баталсан бол  жагсаалтын хоёр, гуравдугаар байранд Миранда Керр, Адриана Лима нар тус тус бичигджээ.

Жизелийн хувьд өөрийн ашиг орлогоор бусад  өрсөлдөгчдөө илт  давуугаар ардаа орхисон байна. Учир нь тэрээр сүүлийн нэг  жилийн дотор 42 сая ам долларын орлогоор нэгдүгээрт бичигдсэн бол хоёрдугаарт бичигдсэн Керр дөнгөж долоон саяыг харин удаах байрны оролцогчид түүнээс бага орлогоор бичигджээ.

Дэлхийн хамгийн их орлоготой шилдэг арван загвар өмсөгчийг танилцуулъя.

  1. Gisele Bundchen- 42 сая ам.доллар
  2. Miranda Kerr-7.2 сая ам.доллар 
  3. Adriana Lima-6 сая ам.доллар 
  4. Kate Moss-5.7 сая ам.доллар
  5. Liu Wen-4.3 сая ам.доллар
  6. Hilary Rhoda-4 сая ам.доллар
  7. Carolyn Murphy-3.6 сая ам.доллар
  8. Joan Smalls-3.5 сая ам доллар
  9. Candice Swanepoel- 3.3 million
  10. Lara Stone- 3.2 сая ам.доллар
Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж