Баян-Өлгийн наадам ирэх сард болно

Хуучирсан мэдээ: 2013.08.20-нд нийтлэгдсэн

Баян-Өлгийн наадам ирэх сард болно

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Зөвлөлийн ээлжит хурал наймдугаар сарын 19-нд хуралдлаа. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутагт хийгдэж буй ажлуудын явц, өвөлжилтийн бэлтгэл ажил болон цаг үеийн тулгамдсан асуудлууд хэлэлцэгдсэн юм.

Засаг даргын Зөвлөлийн хурлаас Ардын хувьсгалын 92 жилийн ой , Их Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ой , Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 73 жилийн ойн баяр наадмыг ирэх есдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэв.

Дашрамд дурдахад аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаас Улсын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай асуудлыг аймгийн Онцгой комиссын хуралд оруулж, Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг аймгийн ИТХ-д өргөн барих нь зөв гэж үзсэн билээ гэж http://bayan-olgii.gov.mn-д мэдээлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж