“Барилга орон сууц-2013” үзэсгэлэн, яармаг болно

Хуучирсан мэдээ: 2013.08.20-нд нийтлэгдсэн

“Барилга орон сууц-2013” үзэсгэлэн, яармаг болно

Барилгын зөвлөгөө мэдээллийн төвөөс “Барилга орон сууц-2013”  үзэсгэлэн, яармагийг тав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн яармаг есдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд болох бөгөөд шинэ орон сууц, ипотекийн зээл олгож байга арилжааны банкууд, барилгын материалын үйлдвэрлэгч, импортлогч болон амины орон сууцны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 120 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд оролцох ажээ.

Энэ удаагийн үзэсгэлэн  нь Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 87 жилийн ойн хүрээнд болон Засгийн газраас барилгын салбарыг дэмжиж, орон сууцны эрэлт нийлүүлэлтийг тэгш хангах бодлого барьж байгаатай холбогдуулан иргэд барилгын компаниудыг холбох  гүүр болохоороо онцлог юм байна. Яармагийн үеэр хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгчдийн уулзалт, шинэ техник технологийн танилцуулга санал солилцох семинар болохоос гадна хямдрал, урамшуулал зарласан шинэ орон сууцнуудаас сонголтоо хийж, газар дээр нь банкны хөнгөлттэй зээлд хамрагдах боломжтой ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж