
Энэ сарын 7-нд эхэлсэн уг шалгалт өчигдөр дууслаа. Зуслангуудад хийгдсэн шалгалтын дүгнэлт ирэх даваа гаригт гарснаар зуслангууд хүүхдүүдээ хүлээн авах юм байна. Шалгалтаа амжилттай өгсөн “Нарлаг”, “Нарны хотхон” зэрэг зуслангууд Нийслэлийн хүүхдийн залуучуудын төлөө газрын нэгдүгээр давхарт хоёр өдрийн өмнөөс эхлэн эрхийн бичгээ тарааж эхэлсэн байна. Хүүхдийн зуслангуудад долоо хоног амрахад 72-180 мянган төгрөгийн ханштай байх аж.
П.Наран