Барилгуудын судалгаа гаргана

Хуучирсан мэдээ: 2013.08.20-нд нийтлэгдсэн

Барилгуудын судалгаа гаргана

Засгийн газраас найман хувийн хүүтэй зээл олгож эхэлснээр байрны үнэ өсөх, байрны хүрэлцээ муу байгаа гэсэн шүүмжлэл дагуулсаар. Монголбанк, Барилга хот байгуулалтын яамтай хамтран шинээр барилга барьж байгаа орон сууцны компаниудад хөнгөлөлт үзүүлэх, зээл олгох зэргээр үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлээд буй.

Тэгвэл өдгөө орон даяар 60 гаруй мянган айлын орон сууц шинээр барьж байгаа бөгөөд 2013 онд 30 гаруй мянган айлын орон сууц шинээр ашиглалтад орох юм байна. Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайханы хэлснээр, иргэдэд орон сууцны талаар мэдээлэл хомс байгаа нь байрны үнэ өсөх нэг шалтгаан болж байгаа аж. Тиймээс нийт баригдаж байгаа, шинээр ашиглалтад орох, ашиглалтад орсон зэрэг барилгуудын судалгааг энэ долоо хоногт гаргаж, иргэдийг мэдээллээр хангахаар салбарын яам ажиллаж байгаа гэнэ. Нэгдсэн мэдээлэл гаргаж, иргэдийг мэдээллээр хангавал байрны үнэ тогтворжиж, нэмэгдэхгүй байх боломжтой гэдгийг ч Ц.Баярсайхан сайд онцоллоо.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж