Сахилгагүй Биберийн ээж

Хуучирсан мэдээ: 2013.08.20-нд нийтлэгдсэн

Сахилгагүй Биберийн ээж

Канадын залуу дуучин Жастин Биберийн ээж Пэттие Малетт 19 настай хүүдээ бусад ээжүүдийн л адил санаа зовдог, гэхдээ түүнийг аль болох өөрийнхөөр нь байлгаж, үзэл бодолдоо үнэнч хараат бус хүн болоосой гэж хүсдэг гэжээ. 

Малетт хүүгээ хаа явна тэнд дандаа фэнүүд нь түүнийг ажиглаж, аялан тоглолтын үеэр ямар газар байрлахаас эхлээд клуб, гэрийнх нь цонхны доор гээд л цаг үргэлж анхаарч байдаг нь нэг талаараа түүний амьдралд намайг өөрийн эрхгүй санаа зовоход хүргэдэг. Яагаад гэвэл тэр өсвөр насны хүүхэд шүү дээ. Аав, ээжүүд яг л энэ үед хүүхдүүддээ улам бүр санаа тавих хэрэгтэй болдог хэмээн “People” сэтгүүлд ярилцлага өгсөн байна.

Харин Жастины хувьд ээждээ хайртайгаа илэрхийлсэн нэгэн илэрхийлэл бол түүний хамгийн сүүлд зүүн гарынхаа тохойн дунд түүний нүдийг дүрсэлсэн шивээс хийлгэж “Ээж намайг дандаа харна” гэж бичээд өөрийн инстеграмд постолж байжээ. Ганц бие ээж Малетт хүүгээ гайхалтай дуулдаг болохыг нь анзаарч дуулж байгаа бичлэгүүдийг нь “Youtube” сайтад тавьснаар дуучин, продюсер Ашерийн анхаарлыг татаж, дэлхийд танигдсан од болох эхлэл нь тавигджээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж