Аврагчид бэлтгэлээ базааж спорт заалтай болно

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Аврагчид бэлтгэлээ базааж спорт заалтай болно

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Аврагч” биеийн тамир, спортын хороо өөрийн гэсэн барилгатай болохоор болжээ.
Ингэснээр гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, учирсан хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны бэлтгэл хийх зориулалтын барилгатай болох юм.

Байгуулагдсанаас хойшхи нэг жилийн хугацаанд тус спорт хорооны тамирчин дэд дэслэгч Д.Батболд 2009 оны үндэсний их баяр наадмаар амжилттай сайн барилдаж, Монгол Улсын харцага цол, шадар дэслэгч Д.Төмөрхүлэг Франц улсад зохиогдсон жүдо бөхийн дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс хоёр дахь мөнгөн медаль, Австри, Солонгос улсад зохион байгуулагдсан дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс алт, хүрэл медаль, шадар түрүүч Б.Бат-эрдэнэ жүдо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, 2010 оны улсын аварга шалгаруулах самбо, жүдо бөхийн тэмцээнээс тус, тус алтан медаль хүртэж сайхан амжилт гаргалаа.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж