“Говийн шүтээн” баримтат кино бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.20-нд нийтлэгдсэн

“Говийн шүтээн” баримтат кино бүтээжээ

Өмнөговь нутгийн уугуул уран бүтээлч, бизнес эрхлэгч залуус санаачлан “Говийн шүтээн” баримтат кино бүтээж байна. Киног бүтээхэд Ч.Мөнхбаяр захиралтай ”ЁЛ” групп, “ЁЛ АЗИ” компани, “Эрдэнэт” үйлдвэр болон АНУ-ын “B.O STYLE Entertainment” байгууллага хамтран оролцож байгаагаараа онцлогтой.

Киноны ерөнхий продюсераар “ARA films” студийн найруулагч Р.Жавхлантөгс ажиллаж, сэтгүүлч Ө.Рагчаасүрэн, шашин судлаач М.Дэлгэр, зураглаачаар Хидеки Комори, Роберт Валлас, Эллис Данкон нар оролцож байна. “Говийн шүтээн” кино нь, хүмүүсийн дунд олон үеийг дамжин шүтэгдэж ирсэн нэгэн нууцлаг сэлмийн  хууч домгоор улбаалан, говь нутагт өнө удаан жил оршиж  байсан сүм хийдийн туурь, түүх шастир, энд хуралдсан газар тэнгэрийн  асар их эрч хүч, эрдэм номтой хутагт хувилгаадын үнэн бодит баримтыг  дэлгэн харуулах юм.

Найруулагч Р.Жавхлантөгс хэлэхдээ “-Киноны үндсэн санаа нь, Монгол нутгийг дэлхийд таниулж байдаг үзэсгэлэнт Говийн байгалийн хосгүй өвөрмөц газруудыг хайрлан хамгаалахад, ардын ёс заншил, бурханы шашны нандин шүтээнээ сэргээн залахын ач холбогдлыг өнөө үеийн үзэгчдэд  таниулах явдал” хэмээн тодруулав.

Б.ЗАЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж