Цагдаагийнханд 1692 зөрчил илэрчээ

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Цагдаагийнханд 1692 зөрчил илэрчээ

Улсын Ерєнхий прокурорын газраас эрvvгийн хэрэгт эд мөрийн баримт, барьцаа, хохирлын мөнгө, валют, vнэт цаас, vнэт эдлэл, битvvмжилсэн эд хөрөнгийг хураан авах, хадгалах, шийдвэрлэх ажиллагаанд хууль тогтоомжийн заалтыг хэрхэн хэрэгжvvлж байгааг шалгажээ. Шалгалтын явцад цагдаагийн байгууллагын Хэрэг бvртгэх, Мєрдєн байцаах албадын vйл ажиллагаатай холбоотой давхардсан тоогоор нийт 15 төрлийн 1692 зөрчил илэрчээ. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал, тvvнд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгуулах, цаашид давтан гаргуулахгvй байх талаар удирдлага зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авч 14 хоногийн дотор хариу мэдэгдэх тухай Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавын гарын vсэгтэй шаардлагыг Цагдаагийн ерєнхий газарт хvргvvлэв.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж