Хятадын нүүрсний импорт 14 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2013.08.20-нд нийтлэгдсэн

Хятадын нүүрсний импорт 14 хувиар өсчээ

Хятадын нүүрсний худалдаа, борлуулалт энэ оны эхний долоон сарын байдлаар аль аль нь буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ талаар Хятадын нүүрсний үндэсний ассоциаци мэдээлжээ.

Тус улсын нүүрсний олборлолт эхний долоон сарын байдлаар 2.13 тэрбум тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 3.5 хувиар буурсан үзүүлэлт ажээ. Харин борлуулалт 3.9 хувиар буурч 2.07 тэрбум тоннд хүрчээ.

Хятадын нүүрсний олборлолт өнгөрсөн оны байдлаар 3.66 тэрбум тонн байжээ.

Энэ хугацаанд нүүрсний уурхайд оруулах хөрөнгө оруулалт 1.6 хувиар буурч 258.9 тэрбум юаньд хүрсэн байна. Энэ тухай тус холбооны Ерөнхийлөгч Жианг Зимин хэвлэлийн хурлаар мэдээлжээ.

Энэ оны эхний долоон сарын байдлаар, Хятад 187 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оныхоос 14.1 хувиар өссөн байхад экспорт 22 хувиар буурч 4.9 сая тоннд хүрчээ.

Түүнчлэн энэ оны эхний зургаан сарын байдлаар Хятадын дунд болон томоохон нүүрс олборлогч нарын ашиг өмнөх оны мөн үеийнхээс 43.3 хувиар буурчээ.

Тухайлбал Хятадын хамгийн том нүүрс олборлогчдын нэг “Yancoal Australia” оны эхний хагасын байдлаар 688 сая долларын алдагдал хүлээснээ зарлажээ. Энэ хугацаанд тус компанийн орлого 718 сая австрали доллар байжээ. Өмнөх оны мөн үед тус компани 410 сая австрали долларын ашигтай ажиллаж байжээ. Тус компани ийнхүү алдагдал хүлээхэд нүүрсний үнийн уналт болоод Австрали долларын ханшийн өөрчлөлт голлон нөлөөлжээ.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com

www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж