Хятадыг дайрч өнгөрсөн Ютор хар салхины улмаас үүссэн үерийн гамшиг, хөрсний нуралтанд нийт 105 хүн амь үрэгдэж, 115 хүн ор сураггүй болсон байна. Хятадын зүүн хэсгийн Ляонин, Жининь, Хейлужян зэрэг мужуудад бараг долоо хоног орж буй аадар борооны улмаас их хэмжээний үер болжээ. Түүнчлэн Хятадын өмнөд хэсгийг дайрсан Ютор хар салхины үеэр Гуандун мужид хөрсний нуралтын улмаас 22 хүн амь үрэгдсэн гэнэ. Ютор хар салхи Хятадын Гуандун мужаас гадна Юнань болон баруун өмнөд хэсгийн Гуанси-Чуанийн автономын районыг дайран өнгөрсөн юм. Хятадад үерийн гамшигт 256 мянган га тариалангийн талбай өртөж, ургац алдахад хүргэсэн ба зүүн хойд хэсгийн найман сая гаруй оршин суугч үерт нэрвэгджээ. Мөн үерт өртөөд буй иргэдэд хүнс болон эд материалын тусламж үзүүлэх ажилд гурван мянган цэрэг дайчлагдан ажиллаж байгаа юм байна.
Хятадын албаныхны зүгээс Ютор хар салхины нөлөөгөөр үүссэн үер нь сүүлийн арван жил болоогүй их хэмжээний гамшиг дагууллаа гэж мэдэгджээ.
Б.АНХТУЯА