Тусгай зориулалтаар агнах ангийн хэмжээг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Тусгай зориулалтаар агнах ангийн хэмжээг тогтоожээ

Засгийн газраас энэ онд тусгай зориулалтаар агнах ангийн хэмжээг тогтоожээ.
Гадаадын иргэдэд 50 угалз, 200 тэх, 50 бор гөрөөс, 80 цагаан зээр, 60 саарал чоно, 200 агнуурын шувуу агнах эрх олгохоор болсон байна. Мөн идлэг шонхор шувуу 240-ийг бариулж, хилээр гаргах квот олгосон төдийгүй шонхрын жишиг үнийг 12 мянган доллар, үүний 10800 доллар нь амьтны төлбөр, 960 доллар нь хураамж байх аж.

Харин ахуйн хэрэгцээний зориулалтаар бор гөрөөс 241, зэрлэг гахай 208, цагаан зээр 2025, заарт харх 200, загас 13800, хур, сойр, ятуу тус бүр 1000-ыг агнах зөвшөөрөл олгосон байна. Түүнчлэн үйлдвэрлэлийн зориулалтаар Увс, Завхан, Баян-Өлгий, Дорнод аймагт нийтдээ 100 тн загас барих эрх өгсөн аж.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж