Энэ сард 275 төслийн санхүүжилтийг хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Энэ сард 275 төслийн санхүүжилтийг хийнэ

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан 21 аймаг, есөн дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнесийн төслийг сонгон шалгаруулж дууслаа.  Энэхүү төслийн шалгаруулалтад нийт 1013 төсөл ирсэн байна. Эдгээр төслүүдээс   741.512 сая төгрөгийн өртөг бүхий 355 төслийг зургадугаар болон есдүгээр саруудад хоёр үе шаттай санхүүжүүлэх шийдвэр гаргажээ. Эхний шатанд буюу энэ  сард 275 төслийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэ төслийг хэрэгжүүлснээр 1724 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдгээрийн өрхийн гишүүд шинээр ажлын байртай болох урьдчилсан тооцоо гарсан аж.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж