Таван тонн бодис хилээр нууж оруулжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Таван тонн бодис хилээр нууж оруулжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын холбогдох хүмүүс төмөр замын 44 дүгээр зогсоол буюу гурвалжингийн гүүрний доод хэсэгт байрлах гаалийн хяналтын талбайд байсан дотоодын ачилттай галт тэргэнд нэр шошгогүй их хэмжээний бодис байсныг илрүүлжээ.

Замын-Үүдээс ирсэн 702-746 дугаарын вагонд үл мэдэгдэх, ямар ч дагалдах баримт, бичиггүй таван тонн химийн бодисыг ачсан байжээ. Галт тэргэнд химийн бодисыг ямар ч хамгаалалтгүй аюултай нөхцөлд ачсанаас гадна уг бодисонд ямар ч гаалийн татвар, дагалдах баримт байхгүй байгаа аж. Тус химийн бодисыг ачуулсан эзэн холбогдогч нь хар тугалгын исэл гэж мэдүүлсэн ба Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхдээ гэр ахуйн тавилга, хулдаасны доор нуусан байжээ. Хэрвээ хар тугалгын исэл мөн бол тэр хэмжээний бодис 120-130 сая төгрөгний үнэд хүрэх гэнэ.

Мэргэжлийн хяналтынхан бодисыг битүүмжилсэн бөгөөд өнөөдөр лабораторийн шинжилгээнд өгөх юм байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж