
Замын-Үүдээс ирсэн 702-746 дугаарын вагонд үл мэдэгдэх, ямар ч дагалдах баримт, бичиггүй таван тонн химийн бодисыг ачсан байжээ. Галт тэргэнд химийн бодисыг ямар ч хамгаалалтгүй аюултай нөхцөлд ачсанаас гадна уг бодисонд ямар ч гаалийн татвар, дагалдах баримт байхгүй байгаа аж. Тус химийн бодисыг ачуулсан эзэн холбогдогч нь хар тугалгын исэл гэж мэдүүлсэн ба Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхдээ гэр ахуйн тавилга, хулдаасны доор нуусан байжээ. Хэрвээ хар тугалгын исэл мөн бол тэр хэмжээний бодис 120-130 сая төгрөгний үнэд хүрэх гэнэ.
Мэргэжлийн хяналтынхан бодисыг битүүмжилсэн бөгөөд өнөөдөр лабораторийн шинжилгээнд өгөх юм байна.
П.Наран