Монголын нэр хүндтэй бүтээгдэхүүн Сэнгүр, Жалам Хар шар айргийг
үйлдвэрлэдэг М-Си-Эс, М-Би-Си компани нь үндэсний бас нэгэн брэнд “89
NICE” шар айргийг хэрэглэгчдэдээ өргөн барьж байна.
89
NICE шар айраг нь шар айргийн зах зээлд 150 жилийн түүхэн туршлагатай
дэлхийд манлайлагч компани “Heineken”-ийн чанар, стандартын удирдлага,
хяналтын доор арвайн соёолж, нутгийн арвай, зөрөг цэцгийг цэнгэг уснаа
хандлан сонгомол хөрөнгөөр исгэж, шилдэг технологиор үйлдвэрлэн
хэрэглэгч та бүхний гар дээр хүрэх юм.
Энэхүү шар айргийн онцлог
нь өндөр чанараас гадна, чимчигнэсэн зөөлөн NICE амтаараа Монгол хүн
таны алжаал ядаргааг төгс тайлах хэрэглээнд тань зориулагджээ.
“89”
брэндийн нэрний утга агуулга нь Монголчуудын билэгдэл, хэрэглээнд төгс
нийцсэн гэж хэлж болно. Аливаа зүйлийг билэгдэн, эрхэмлэн дээдэлдэг
Монголчуудын ахуй амьдралдаа ашиглаж ирсэн тооны билэгдлээр “89” хэмээн
нэрийджээ. “8” -ын тоо нь өв тэгш амьдрал, аливаа бүхний хүч чадал
хийгээд дөрвөн зүг, 8 зовхис хязгааргүй орон зайг илэрхийлдэг ба энэ нь
брэндийн хувьд Монголын өргөн уудам тал нутаг, үзэсгэлэнт онгон
байгалийн билэгдэл илэрхийлэл юм. Харин “9”-ийн тоо нь нэг оронтой
тооноос хамгийн их дээд тоо бөгөөд оюун бодол, цэцэн ухааны ид хав, идээ
ундааны охь шим, эд баялаг, хүсэл бодрол, эрхэм дээдийн билэгдэл болдог
утгаараа улсын маань нийслэл Улаанбаатар хотын хөгжил дэвшил, үргэлж
өөдрөн бадрахын хүсэл тэмүүлэлийн төлөөлөл болжээ. Нэг ёсондоо 89 нь
Монгол хүн бүрийн хүсэн мөрөөддөг тэр үзэсгэлэнт онгон дагшин байгаль
болон өдрөөс өдөрт хөгжил рүү тасралтгүй тэмүүлэх их хотын хослол-зохицлыг илэрхийлж, тэрхүү Монгол хүн бүрийн хүсэн мөрөөддөг сайхан
оронд таны алжаалыг төгс тайлах NICE шар айраг болсон гэдэгтэй та санал
нийлэх болно.
Энэхүү шар айргийн амт чанар, үнэ, брэндийн дүр
төрх зэрэг бүхий л шинж чанарууд танд NICE мэдрэмжийг төрүүлж чадна.
Угсаа уламжлалаа дээдлэн хүндэтгэдэг, орчин үеийн зохистой хэрэглээг
бүрэн дэмждэг Монгол хүн бүрийн ундаа болсон 89-NICE шар айргаар ажлын
их алжаалаа тайлж, амьдралынхаа таашаалт нэг хэсэг болгоорой.