Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Зургадугаар сарын 10

Зургадугаар сарын 10-ны баяр

Португалийн үндэсний өдөр

Камоэнсийн өдрийг Португали ба Португалийн хамын нийгэмлэгийнхэн тэмдэглэдэг.
Лиссабон. Камоэнсийн талбай
Португалийн уран зохиолын хэлийг бүтээгч, агуу их яруу найрагч Луис Камоэнсийн (Luis de Camoes, португали дуудлагаар Луиш Камойнш) нас барсан өдрөөр энэ баярыг тэмдэглэн түүнийг дурсдаг. Төрсөн өдөр нь тодорхойгүй учир энэ өдрийг сонгосон байна. Камоэнс амьд ахуй цагтаа маш алдартай байлаа. Түүний сонетууд ба захидал нь гар дамжин хуулбарлагддаг байжээ. Түүний хамгийн алдартай бүтээл “Лузиада” яруу найраг 1572 онд анх хэвлэгдэн гарсан юм. Энэ яруу найргийн туульс нь Энэтхэгийн зүг хийсэн Португалийн анхны аяны усан цэргийн эр зоригийн дуулал юм. Алдар нэр нь мандаж байсан ч яруу найрагч ядуу гуйлгачин байдалд 1580 оны зургадугаар сарын 10-нд нас баржээ. Хэдэн зуун жилийн дараа есөн орны хэлээр ярьдаг уран зохиолын яруу тансаг хэлийг бүтээгчийн дурсгалын энэ өдөр Португалийн үндэсний баяр болжээ.

Камоэнсийн дурсгалыг тэмдэглэдэг орнууд:

    * Бразили
    * Ангола
    * Мозамбик
    * Кабо-Верде
    * Макао
    * Гвинея-Бисау
    * Восточный Тимор
    * Сан-Томе ба Принсипи

Өдрийн ишлэл

“Амьсгалахад минь агаар надад дутна,
Амьдрахад минь хорвоо надад хүрэлцээгүй…”
(Энэ сарын 10-нд дурсгалыг нь тэмдэглэдэг Португалийн томоохон яруу найрагч Луис Камоэнс)
Фернанду Гомишийн бүтээсэн зэсэн барын зураг нь яруу найрагчийн амьд ахуй цагийн цорын ганц хөрөг юм

Үйл явдал

1865 ОН:
Мюнхен хотноо суут хөгжмийн зохиол Рихард Вагнерын (1813–1883) “Тристан Изольда” хоёр дуурийн нээлт боллоо. XII зууны рыцарийн романаас сэдэвлэсэн уг дуурьт эртний өрнө, дорнын ба бусад үлгэр домгийн сэдэв дагалдан гардаг. Вагнер уг домогтой 1840-өөд онуудад танилцаад 1854 онд түүнийг дуурь болгохоор шийдсэн байна. Вагнер 1857 оны намар дууриа бичиж эхлээд гурван долоо хоногт зохиолыг нь хийж, аравдугаар сараас хөгжмийг нь бичиж эхэлжээ. 1859 онд дуусгасан уг дууриа өөрийн шилдэг бүтээл гэж Вагнер тооцож байлаа.

1940 ОН: Социалист Маттеоттийг хөнөөсний дараа 1925 онд Бенито Муссолини Италид фашист дэглэмийг тогтоосон байв. Удалгүй Италийн фашистууд Этиоп, Албанийг эзлэн авлаа. Дэлхийн II дайн эхэлсний дараа Итали 1940 оны энэ өдөр Гитлерийн холбоотон болсноо зарлав. 1943 оны есдүгээр сард Муссолинийн толгойлсон Италийн нийгмийн бүгд найрамдах улс тунхаглагдсан байна. 1945 онд Италийн эсэргүүцлийн хөдөлгөөн Англи-Америкийн цэргийнхний тусламжтайгаар улс орноо чөлөөлсөн байлаа. Энэ үеэр партизанууд Муссолинийг барин цаазалжээ. 1946 оны зургадугаар сарын 2-нд Итали бүгд найрамдах улсаа тунхагласан байна.

1943 ОН: Унгарын сэтгүүлч Ласло Биро ердийн үзгээр ихээхэн бичдэг байснаасаа болоод шарикийн үзэг бүтээх санаанд автжээ. Түүний бүтээл нь ихээхэн мөнгө хөрөнгөтэй болгосон эхлэлтэй байв. Шарикийн үзэгний патентыг нь Их Британийн Нисэх хүчин худалдан авсан байна. Нисгэгч нарт агаарт ердийн үзэгтэй зууралдах нь хэцүү байсан юм. Удалгүй Биро Аргентинд очсон байхдаа үзэгний патентаа бүртгүүлээд “Eversharp” компанид нэг сая ам.доллараар худалджээ. Аргентины компани дэлхийд анх удаагаа шарикан үзэгний үйлдвэрлэлийг явуулжээ. Хямд, амар энэ бичгийн хэрэгсэл олны анхаарлыг ихээхэн татаж байсан ч уг компани үүнийг хийсэнгүй. Тэр үзэг зөвхөн Унгар ба Аргентинд патентлагдсан байсан учир тэр үеийн патентын системийн цоорхойг ашиглан Америкийн ажил хэрэгч эрхэм Милтон Рейнолдс уг үзгийг АНУ-д патентлуулаад үйлдвэрлэж эхэлжээ. Зөвхөн нэг өдөр ганцхан дэлгүүрт 10 мянган үзэг зарагдаж байлаа. Биро зарга үүсгэсэн боловч заргаа авч чадсангүй. Тэр үед патентаа бүх улсад бүртгүүлэх хэрэгтэй байсан ажээ.
Францын Марсель Бик уг үзгийг 1958 онд сайжруулан үйлдвэрлэлийн хамгийн хямд зардалтай BIC загварыг бүтээсэн ба тэр нь өнөөдөр АНУ-ын тосон балын  зах зээлийн гуравны нэгийг хангаж байгаа BIC Corporation компанийн үндсийг тавьжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж