Монголбанк нэг долоо хоногтой ТБҮЦ-ыг арилжлаа

Хуучирсан мэдээ: 2013.08.19-нд нийтлэгдсэн

Монголбанк нэг долоо хоногтой ТБҮЦ-ыг арилжлаа

Монголбанк өнөөдөр нэг долоон хоногтой 494.9 тэрбум төгрөгийн
Т
өв банкны үнэт цаасыг 10.5 хувийн жигнэсэн дундаж хүүгээр
арилжлаа.
Ингэснээр
өнөөдрийн байдлаар нэг долоон хоногтой Төв
банкны
үнэт цаасны үлдэгдэл 1094 төгрөг
болсон
тухай
албаныхан мэдээллээ.

Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл аж. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын мөнгөний зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг байна. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны долдугаар сард анх нэвтрүүлж, долоо
хоног б
үрийн Лхагва
гарагт банк хоорондын зах дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхлыг ихэд
татсан тухай албаныхан онцолдог юм.
Учир нь энэ төрлийн үнэт
цаас нь банкуудад ил
үүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг
активт ч
өлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд
уг б
үтээгдэхүүн
нэвтэрснээр банкуудын н
өөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт
гарсан
ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж