
Хилийн яармаг худалдааг зохион байгуулахаар аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсгийнхэн өнөөдөр хуралдаж, бэлтгэл ажил зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэхээр болжээ.
Өнгөрсөн жилүүдийн хилийн яармаг худалдаагаар баруун таван аймгийн болон Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудаас хүртэл бизнес эрхлэгчид олноор ирж бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг унагаж, борлуулалтыг саармагжуулдаг гэсэн дотоодын бизнес эрхлэгчдийн гомдлын дагуу Хилийн яармаг худалдааг Завхан аймагт мөн тухайн хугацаанд зэрэг зохион байгуулахаар тогтсон байна.
Хилийн яармаг худалдаа нь бараа бүтээгдэхүүнээ өргөнөөр худалдаалах, бизнесийн хүрээгээ өргөжүүлэх, тэлэх боломж олгодог бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээдэг, томоохон арга хэмжээ юм.
Эх сурвалж:www.uvsu.mn