Үл танигдах биет унасан гэх алдартай газар

Хуучирсан мэдээ: 2013.08.19-нд нийтлэгдсэн

Үл танигдах биет унасан гэх алдартай газар

Үл танигдах биетүүдийн унасан гэх газрууд хүмүүст ямагт сонирхолтой байж ирсэн. Одоо таньд эдгээр газруудаас нэгийг нь танилцуулья.


Розуэлл, Нью-Мексико, АНУ

Харь гаригийнхан хамгийн ихээр ирж байсан газар хэмээн энэ нутаг олны дунд яригдаж байгаа. Эрх баригчид ч тэнд ийм нэр өгөхөд нь тусалсан байна. Түүхийг өгүүлбэл. Нью-Мексикогийн тэнгэрт 1947 оны зун үл танигдах асар том гэрэлт биет нисэн өнгөрч яваад хотоос 20-иод км-ийн цаана сүйрчээ. Нисэх аппаратын үлдэгдлийг нутгийн нэгэн фермер олоод түүний талаар шерифт мэдээлжээ. Шериф энэ тухай АНУ-ын нисэхийн баазын удирдлагад дуулгасан байна. Тэр ер бусын үзэгдлээс үлдсэн нь том хэмжээний бараан толбо. Түүнийг үзэхээр жуулчид их очдог ажээ.

Уг хот нь одоо сансрын үл танигдах биетийн музей болон хувирсан байгаа. Тэнд шерифийн контор, галын албаны байр, харь гаригийн гэх хүний биеийг задлан үзсэн оршуулгын товчооны эздийн байшин зэрэг нь музей болсон байна. Розуэллийн энэ үзэгдлийн дараа харь гаригийн хүний задлангийн нэвтрүүлэгийг бэлтгэн гаргажээ. Харин одоо резинэн биетийг задалж байгаа нь их бодитоор харагдаж, инээд хүргэдэг ч тухайн үедээ олон хүнийг шоокдуулсан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж